Чингис Хаан дахин төрсөн ч Монгол улс хөгжихгүй. Учир нь…

Чингис Хаан дахин төрсөн ч Монгол улс хөгжихгүй. Учир нь…

Сайн байна уу? Намайг А.Ганхуяг гэдэг. Та бүхэндээ АНУ-аас мэдчилэж байна.

Заа 1990 он буюу нийгэм солигдсноос хойш өнгөрсөн нийгмийг санагалзсан маш их хүн байсан. Өнгөрсөн нийгэм буюу соц нийгмийн үед амьдрал сайхан байжээ. Бүх зүйл эрх тэгш байж хэмээн ярьдаг хүмүүс харьцангуй их байсан. Аа харин сүүлийн 5, 10 жил социализмийг ярьж байсан бол үүнээсээ бүр хэдэн зуун жил ухраад Их Эзэн Чингис хааны үеийн Монголыг санагалздаг хүмүүс маш их болжээ. Их Эзэн Чингис Хаан минь эргээд Монгол доо төрөх юм бол Монгол улс хүчирхэг болно. Ёстой л энэ зууны шилдэг улс болно гэж ярих болж.

Миний хувьд ингэж ярьж буй залуусыг ойлгож байна. Мэдээж Чингис хаан минь эр бяр хүч чадалтай магадгүй хэдэн мянган жилд ганц төрөх хүн байх. Тийм ч учраас 800 жил өнгөрөөд байхад суу алдар нь хэвээрээ өдийг хүртэл түүнийг магтаж биширч байна. Миний хэлэх гээд байгаа санаа бол тэр үеийн Монголчууд маань бүгд Их Хаан шигээ байж. Ялангуяа эрчүүд нь эрчүүд шиг байж атгасан гар шиг нэгдэж чаддаг байсан байна. Тэгж байж энэ их гүрнийг байгуулсан.

Тэр үеийн эрчүүд минь яг ямар байсныг маш олон жишээн дээрээс харж болно. Тухайлбал тухайн үеийн эрчүүд маань морь унаад хэдэн зуу, хэдэн мянган километрийг ажрахгүй туулдаг, халуунд халж хүйтэнд хөрдөг, өндөр уул өргөн талыг гатлаж хэзээ дуусах нь үл мэдэгдэх дайнд тулалддаг нэг ёсондоо хүрье гэсэн газраа хүрч авъя гэсэн бүхнээ авадаг байжээ. Эндээс харахад эр хүний хүч тэнхээг шалгасан ажлийг ажирахгүй хийдэг байсан байна.

Мөн эрчүүд нь өөрийн гэсэн үзэл бодол итгэл үнэмшилтэй, зоригтой, зорилготой ёстой л нэг атгасан гар шиг байж чаддаг. Дээр дооргүй төлөвлөгөөг яс дагадаг одоогийнхоор стандартыг яс баримталдаг байсан аж. Тийм ч учраас өөрөөсөө хэд дахин том армитай тулалдан ялж, том гүрнийдийг эрхшээлдээ хэдэн зуун жил байлгаж чаддаг байсан байна.

За бас тэр үеийн Монголчууд минь ямар нэгэн харь орны баян цатгалан хаад, ноёд, цэргүүдийг харж урваж шарвадаггүй бөгөөд өөрийн хаад, ноёд доо насан туршдаа үнэнч зүтгэж чаддаг тийм л гайхалтай хүмүүс байжээ.

Харин өнөөдрийн Монголчуудыг харахад бүх зүйл эсэргээрээ. Тэр үеийн Монголчуудтай өнөөгийн Монголчуудыг ялангуяа эрчүүдийг харьцуулах юм бол 180 градус эргэчихсэн байна. Хамгийн онцгүй зүйл нь өөрийн гэсэн итгэл үнэмшил бас ямар ч зорилгогүй болчихсон байна. Зорилго байлаа ч тэр нь хормын төдийд солигддог ийм болчихсон байх юм. Эр хүний шандасыг шалгасан хар бор ажил бие бялдарын хувьд ярилтгүй дорой болжээ.

Улааныг харж урваж шарийг харж шарвадаг, баян цатгалан хүн харах юм бол нэг өөр, ядуу дорой хүн харах юм бол бас нэг өөр зан гаргадаг болж.

За эндээс юу гэж хэлэх гээд байна вэ? гэхээр өнөөгийн эрчүүдийг тэр үед аваачих юм бол хэдий Их Эзэн Чингис Хаан манлайлж байгаа ч тийм том гүрэнг байгуулж чадахгүй. Аа эсэргээрээ тэр үеээс Чингис хааныг авчирвал эсвэл одоо байгаа дэлхийн томоохон удирдагчдыг авчирлаа ч Монгол хүчирхэг болохгүй.

Учир нь тухайн үед иргэн бүр нь Их Хаан шигээ байжээ. Одоо бол нийгэм мэдлэгтэй, туршлагтай, өөрийн гэсэн итгэл үнэмшил үзэл бодолтой, юм үзэж нүд тайлсан хүнийг шаардаж байна.

Та бүхэн өөрийн үзэл бодлоо сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай, баярлалаа…

Эх сурвалж: Gankhuyag Amgalanbaatar А.Ганхуяг

admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *