Элэгний өвчлөл нь зөвхөн B, C вирус болон архинаас хамаардаггүй.

Элэгний өвчлөл нь зөвхөн B, C вирус болон архинаас хамаардаггүй.

Элэгний өвчин их түгээмэл байгааг би зөвхөн архи болон Ц вирустэй холбож боддоггүй. Ийм сэрэмж малын их эмч ааваасаа хар бага наснаасаа сурч авсан.

Хэн дуртай хүмүүс нь газраас үет ургамал авч амандаа хийдгийг бид мэднэ. Үет ургамалын ишинд эзнийхээ биеийг үе шаттай сольж дамжиж хөгждөг шимэгч хорхойны өндөг байдаг. Түүхий усанд мэрэгч амьтан болон үнэг, нохойны ялгадаснаас орсон шимэгч хорхойны өндөг байдаг. Хичнээн цэнгэг булаг байсан ч түүхий ууж болохгүй. Зөвхөн хашлагатай, мал, амьтан орж болдоггүй рашааны уснаас ууж болно.

Өөр нэг чухал зүйл гэвэл гүзээлзгэнээс аваад бүхий л бутлаг модтой жимсийг түүхийгээр нь түүж аваад шууд идэж болохгүй. Заавал буцалгаж хөргөсөн усаар сайтар угааж хэд зайлж байж идэх ёстой. Жимсэнд үнэгний шүлснээс үлдсэн шимэгч хорхойн өндөг байх өндөр магадлалтай. Үнэг гэх амьтан өөрөө жимсэнд их дуртай дурлаж иддэг амьтан. Европт бол хүмүүс ойгоос жимс түүгээд мөн л энэ үнэгний туузан хорхой нэртэй шимэгчийн халдвараас сэрэмжилж, сэжиглэх тул заавал усаар угааж цэвэрлэж байж иддэг.

Үнэгний гэдэсний туузан хорхойноос аваад олон төрлийн шимэгч хорхой хүний элгийг сэглэж хаядаг. Зөвхөн халдвар шинэхэн дээр нь хүчтэй антибиотикаар дарна. Тэгж амжихгүй дараа дараагийн шатандаа орвол хүний элгэнд тарж үржиж томорсон байдаг тул мэс заслаар ч салгаж авах боломжгүй болдог.

Надад элэгний бэтэгтэй хүн гэж ийм л хорхойноос болж өвчилсөн хүнийг ардын аманд ярьдаг байсан шиг санагддаг. Германаар Pärchenegel перхэнэгэл латинаар Bilharziose белхарциозе хэмээх эр нь эмээ биедээ тээж явдаг хачин муухай шимэгч хорхой бий. Энэ хорхойны нэг төрөл зүйл Өвөр Азид унаган байдаг. Түвдүүд болон Монголчууд дунд хоньч нохойноосоо авсан ийм өвчин маш элбэг байсан гэдэг.

Хүний элгийг сэглэж хаядаг ёстой л доод тивийн хамгийн аюултай амьтан. Хүн баавгай, чононд уруулаад галзуугийн тариа хийлгэж шархаа анагааж амь насаа аварч болно. Харин ийм хорхой элгэнд орсон бол аврал мөн ч хол доо.

Эх сурвалж: Алтантуяа Андо

admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *