Хятадаас биш ОХУ-аас вакцин авахыг дэмжиж байна. Сайн дурынхны 100%-д дархлаа тогтлоо.

Хятадаас биш ОХУ-аас вакцин авахыг дэмжиж байна. Сайн дурынхны 100%-д дархлаа тогтлоо.

ОХУ-ын эрдэмтэд шинэ төрлийн коронавирусын эсрэг вакцин гарган авсан бөгөөд 2 дугаар шатны туршилт амжилттай болсон хэмээн зарлаж байна. Тухайлбал 2 дугаар шатны туршилтанд орсон сайн дурынхны 100%-д нь вирусын эсрэг дархлаа тогтжээ.

Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Крилл Дмитриев хэлэхдээ “Туршилтад орсон сайн дурынхны 100 хувьд нь 21 дэхь өдрөө дархлаа тогтсоныг нэг болон хоёрдугаар үе шат харуулж байна. Мөн амьтад дээр туршсан ба ижил үр дүн өгсөн. Бид аюулгүй аргыг сонгосон. Энэхүү аргыг Эбола вирусын эсрэг вакцинд өмнө туршиж байсан.” хэмээжээ.

Одоогоор тус улсын гарган авсан вакциныг 20 гаруй улс сонирхож байгаа бөгөөд вакциныг үйлдвэрлэх ажилд 5 орчим улс оролцохоор төлөвлөж байна.

ОХУ-ын Шадар сайд Татьяна ирэх 9 дүгээр сард вакциныг үйлдвэрлэж эхлэнэ гэж мэдэгджээ.

Манай улсын хувьд урд хөрш болох БНХАУ-аас коронавирусын эсрэг вакцин авахаа мэдэгсэн нь ард олны дунд багагүй маргаан дэгдээсэн.

Тэгвэл “Ковид-19”-ийн эсрэг вакциныг аль улсаас авах нь зөв бэ?

admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *