Шинэ хичээлийн жилийг 9 сарын 1-нд эхлүүлэх нь эргэлзээтэй байна.

Шинэ хичээлийн жилийг 9 сарын 1-нд эхлүүлэх нь эргэлзээтэй байна.

Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын хичээл 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэх бөгөөд их, дээд сургууль, коллежийн хичээл 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр эхэлнэ. Аа харин ЕБС нь уламжлал ёсоор 9 сарын 1-нд орох шийвдар гарсан. Хичээл орохдоо ажлын 5 өдрийн 3 хоногт танхимаар, 2 хоногт цахимаар хичээллэх шийдвэр гарсан билээ.

Манай улсад сүүлд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр хүн амын дунд шинэ төрлийн коронавирус тархах өндөр эрсдэлтэй гэж тогтоосон. Хэдийгээр эрсдэлийг бууруулж нэг ангийн дүүргэлт 20 хүүхдээс ихгүй мөн 3 хоног танхимаар, 2 хоног цахимаар хичээллэх хэдий ч энэ нь вирус тархахгүй гэсэн үг биш юм.

Монгол улсад 2020 оны 8 сарын 1-ний байдлаар гаднаас зөөвөрлөгдсөн 291, эдгэрсэн 230, эмчлүүлж байгаа 61 хүн бий. Хэрэв шинэ хичээлийн жилээс өмнө “Ковид-19”-ийг дотоод доо алдвал дараагийн арга хэмжээ буюу онлайн хичээл бэлэн байгаа гэдгийг холбогдох албаны хүн хэллээ.

Өдөр ирэх тусам дэлхийн олон оронд сая сая тохиолдол бүртгэгдсээр байхад бид хичээл сургуулийг танхимаар оруулах нь зөв үү?

admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *