Ангууч хочит Б.Баттөр есөн дүүгээ өсгөж буй Б.Ариунболорт 3 өрөө байрны мөнгө цуглуулж өглөө

Ангууч хочит Б.Баттөр есөн дүүгээ өсгөж буй Б.Ариунболорт 3 өрөө байрны мөнгө цуглуулж өглөө

Олон түмэнд Ангууч нэрээр танигдсан холимог тулааны тамирчын Б.Баттөр өөрийн төрсөн өдрөөрөө хандивын үдэшлэг зохион байгуулж есөн дүү болон найман сартай охиноо ганцаараа өсгөж буй хүчирхэг бүсгүй 21 настай Б.Ариунболорт гурван өрөө байрны мөнгө цуглуулж хандивлажээ.

7 сарын 29-ний өдөр “Sky Resort”-д болсон “Almighty” сайн үйлсийн аянд зохион байгуулагчид, хөтлөгч болон DJ нар бүгд үнэ төлбөргүй оролцон өөрсдийн хувь нэмрээ оруулсан байна. Уг арга хэмжээнд Ука, 168, Don Dior, The Colors, Lil Thug-E, FLA зэрэг уран бүтээлчид ирж өөрсдийн дуу хоолойгоо өргөжээ.

Үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид хандив өргөж, цугласан нийт хандивыг Б.Ариунболорт гардуулсан.

Тэр хэлэхдээ “Би өөрийн төрсөн өдрийг зүгээр нэг наргиж, цэнгэхийн оронд нэг ч гэсэн хүнд тус болж, сайн үйлсийн аяныг өрнүүлж, дэлгэрүүлэх гэсэн юм” хэмээжээ.

Шинэ үеийн залуус нэгдэж чадаж байна. Б.Баттөрд талархъяа!

admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *