В.ПУТИН ХЯТАДЫН АТГАНД ОРСОН МОНГОЛЫН НОЁДЫГ ХАЗААРЛАНА

В.ПУТИН ХЯТАДЫН АТГАНД ОРСОН МОНГОЛЫН НОЁДЫГ ХАЗААРЛАНА

Хятадууд өөрийн хөрөнгө, өөрийн ажиллах хүчнээр Монгол улсын нутаг Эгийн голын савд усан цахилгаан станц байгуулж, Монголын эрчим хүчинд эзэн суух, ажиллах хүчнээ шингээх, өрөнд оруулах, концессоор эзэн суухаар уйгаггүй зүтгэж байгаа нь нууц биш. Хятадын хөрөнгө хүчээр барих УЦС нь байгаль орчин, гол мөрний эко системд ноцтой аюул учруулна гэдгийг судлаачид яригдсан цагаас нь эхлэн анхааруулсаар байгаа.

Гэтэл хятадуудын шидсэн хэдэн зоосноос болоод Монголын удирдагчид Хятадын хорт бодлогыг сөрөх нь бүү хэл, харин яг хэлсэн болгоноор нь хийхээр улайран зүтгэж байгаа билээ. АН-ын үед хятадын мөнгөнд автсан эрлийз луйварчид Байгал нуур, Сэлэнгэ мөрөн бохирдох нь хамаагүй, УЦС барих эсэхээ бид мэддэг юм гээд Оросын өөдөөс пээдэлзсэн ч Путин шууд Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпинд хандаж, санхүүжилтийг нь татуулсан байдаг.

Учир нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ, Монгол Улсын найрсаг харилцаа, стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээг соёрхон батлах тухай хуульд долоодугаар сарын 13-нд гарын үсэг зурлаа гэж ОХУ-ын хуулийн албан ёсны цахим хуудас мэдээлсэн байна. Уг гэрээнд 2019 оны есдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан ажээ. Энэ гэрээнд буй нэг чухал асуудал нь талууд экологийн асуудлаар хамтран ажиллахаар тохирсон байна. Өөрөөр хэлбэл, Монголын удирдагчид гэрээний дагуу экологийн асуудлаар ОХУ-ын эрх ашгийг хүндэтгэн ажиллахаас өөр замгүй болжээ. Хэрэв дураараа зүтгэвэл гэрээг үл тоосон хэрэг болно.

Хятадын гар хөл болсон Монголын удирдагчид В.Путины өөдөөс томрож чадахгүй биз дээ.

admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *