2021 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР ТА ХЭНИЙГ ДЭМЖИХ ВЭ? ҮНДЭСТНИЙ САНАЛ АСУУЛГА!

2021 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР ТА ХЭНИЙГ ДЭМЖИХ ВЭ? ҮНДЭСТНИЙ САНАЛ АСУУЛГА!

Энэ жил буюу 2020 оны 6 сарын 24-ны өдөр УИХ-ын ээлжит сонгууль болж өнгөрсөн бөгөөд хууль эрх зүйн шинэ орчинд олон мандаттай томсгосон тойргоор зохион байгуулагдсан билээ. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 21 сонгуулийн хороо, сум дүүргийн 337 сонгуулийн хороо, 2070 хэсгийн хороо, мэдээллийн технологийн 27 баг зохион байгуулж, нийт 35772 төрийн албан хаагч ажилласан.

Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд 13 нам, 4 эвсэл, 121 бие даан нэр дэвшигч нийт 606 нэр дэвшигч өрсөлдсөн ба Монгол Ардын намаас 62, Ардчилсан намаас 11, “Та бидний эвсэл”-ээс 1, “Зөв хүн электорат” эвслээс 1, бие даан нэр дэвшигч 1 хүн тус тус УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

Тэгвэл ирэх жил бидэнд бас нэгэн хариуцлагтай сонголт бий бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль явагдах билээ. Урьдчилсан байдлаар Ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүсийн нэр тодроод байна. АН-аас намаас одоогийн МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга, МАХН-аас УИХ гишүүн С.Ганбаатар, МАН-аас УИХ гишүүн Сү.Батболд нар нэр дэвшиж магадгүй болоод байна. Энэхүү нэр дэвшигчид өөрчлөгдөх боломжтой ба эцсийн шийдвэр биш гэдгийг хэлэх нь зөв байх.

admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *