Хэний буруу вэ? Хэлээд өг. Хариуцлаггүй иргэний юу? Хаа хамаагүй төрийн үү?

Хэний буруу вэ? Хэлээд өг. Хариуцлаггүй иргэний юу? Хаа хамаагүй төрийн үү?

Өнөөдөр та бүхэнд зүрх зүсэм маш харамсалтай нэгэн мэдээг хүргэх гэж байна. Зугаатай зун цаг ирж хүний хөдөлгөөн хөдөөг зорих нь ихэслээ. Хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ салхинд гарч эрх чөлөөт нутгаараа сайхан аялах юм. Харамсалтай нь тэдний зарим нь харьж гэртээ ирэлгүй алсын алс холын хол аялалд мордох юм.

Хэний буруу вэ? Ердөө тавхан хоногт 23 хүн авто зам дээр амьсгал хураалаа. Та магадгүй төрийн буруу гэх байх. Бусдаас алдааг хайх байх. Гэхдээ хатуу үнэн гэвэл жолооны хүрдний ард сууж, хөдөлгүүр тань асах тэр л мөчөөс эхлэн иргэн таны гарт өөрийн тань болон өрөөл нэгний амь нас оршин байдгийг бүү март. Тогтоосон хурднаас дээш давж зогсоож чадахгүй та онхолдлоо нүд ирмэх зуур хайртай бүхэн тань нүд аньсан байна. Хэний буруу вэ? Үзэгдэх орчин хязгаарлагдмал газар гүйцэж битгий түрүүлээрэй хэмээн байхад сөрж та давхин сэрж буй амьдралаа сөнөөнө. Нүдээ нээх тэр л мөчид гарт тань гав, гэрт тань зул л асах болно. Хэний буруу вэ?

7 сарын 15-ны өдөр Архангай аймгийн “Цагаан даваа” гэх газар 2 хүний алтан амь хохирч, 16 хүн маш хүнд түлэгдлээ.

“Шатхуун ачсан сисчер унаж бензин асгарж байхад доороос ирж буй машинуудаас битгий яваарай гэж гуйсан боловч тэд зөрүүдлэсэн” хэмээн тэнд байсан нэгэн иргэн хэллээ.

Хэрэв тэд хэдхэн минут хүлээсэн бол, хариуцлагтай байж ухарсан бол 6-хан настай бяцхан зүрх амьдын тамд шатах байсан гэж үү? Тэр бяцхан амьтан халуун галд шатаж байхдаа хичнээн их ээжээ, ааваа намайг авраач хэмээн сүүлчийн амьсгалаа хураатал хашгирсан бол. Энэ тэгээд хэний буруу вэ? Та яагаад хэдхэн минут хүлээж болдоггүй юм бэ? Та яагаад үүрэг хариуцлагаа ухамсарладаггүй юм бэ? Бусад тань танд амьралаараа алдаж харуулж байхад та яагаад сурдаггүй юм бэ?

Амьдралаас та яараагүй л юм бол хурдаа хасаж 80 дээр барь, үзэгдэх орчин хязгаарлагдмал бол битгий гүйцэж түрүүл. Энэ дэлхий дээрх амь бүхэн үнэ цэнэтэй.

Эхнийн цагт зуурдаар өөд болсон хүн бүрт гүн эмгэнэл илэрхийлье. Мөнх Тэнгэр ивээх болтугай…

admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *